|
МЭНДЧИЛГЭЭ |
“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан хууль зүйн салбартай ажил, амьдралаа холбосон нийт хуульчдад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, нийт ард иргэдэд үзүүлэх эрх зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчид, өмгөөлөгч, нотариатч нар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг жинхэнэ утгаар нь хангах, иргэн бүрийн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээн тогтоох, учирсан хор уршгийг нь арилгуулах өндөр хариуцлага чухамхүү хуульчид та бидэнд ногддог учраас ёс зүйгээ чандлан сахиж, мэргэжлийн ур чадвараа дайчлан хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг хүндэтгэж, шударга хариуцлагатай ажиллахыг улс орон, ард түмний эрх ашиг шаардаж байна. Нийгмийн харилцаа эрчимтэй өөрчлөгдөж, бүх салбарт шинжлэх ухаан, мэдээлэл, технологийн ололтууд хурдацтайгаар нэвтэрч байгаа өнөө үед хуульч мэргэжлийг шинээр эзэмшин энэ хуульчдын эгнээг сэлбэж буй залуус өөрсдийгөө байнга хөгжүүлэхийн зэрэгцээ сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадвараа дайчлан эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө чин шударгаар хөдөлмөрлөж тус тусын эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргана гэдэгт найдаж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
|
|
огноо :
2010/06/25 |
 |
|
|
|
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ ИРГЭДЭЭС НӨХӨХ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА |
|
Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн цагдаагийн ажлын байранд эрх зүйн бакалаврын боловсролтой 25 хүртэл насны, 168 см-ээс дээш өндөртэй, бие бялдар, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг хангасан эрэгтэй хүнийг сонгон шалгаруулж авна.
|
|
огноо :
2010/06/24 |
 |
|
|
|
ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫГ БАТАЛЛАА |
Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах
тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр шинээр баригдах
төмөр замын царигын хэмжээ нь 1520 мм буюу өргөн байхаар, хэрвээ бүтээгдэхүүн нь
ашигт малтмалын орд газраас төмөр замын үндсэн шугамтай огтлолцохгүйгээр шууд
бусад оронруу гадагш гарахаар бол царигийн хэмжээг Засгийн газар Улсын Их Хуралд
танилцуулан шийдвэрлүүлнэ хэмээн тусгажээ.
|
|
огноо :
2010/06/24 |
 |
|
|
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛИЙН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ |
|
Сангийн сайд С.Баярцогт Засгийн газраас санаачлан боловсруулсан Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барив.
|
|
огноо :
2010/06/22 |
 |
|
|
|
“Хvртээмжтэй орчин” аяны хаалтын vйл ажиллагаа |
Монгол Улс нь НҮБ-ын 61-р чуулганаар баталсан хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай Конвенцид нэгдэж орсонтой холбогдуулан
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд эерэг хандлага
төлөвшүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг
нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд оролцох идэвхтэй оролцоог дэмжих,
тэднийг нийгмийн халамж хүртэгч биш, эрх эдлэгч, баялаг бүтээгч
болохыг нотлон харуулах зорилго бүхий “Хүртээмжтэй орчин” сарын
аяныг амжилттай зохион байгууллаа.
|
|
огноо :
2010/06/22 |
 |
|
|
|
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” СЭТГҮҮЛИЙН ТОЙМ |
|
Өнөөдөр хэвлэгдэн гарсан “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.
|
|
огноо :
2010/06/21 |
 |
|
|
|