|
“Хvртээмжтэй орчин” аяны хаалтын vйл ажиллагаа |
Монгол Улс нь НҮБ-ын 61-р чуулганаар баталсан хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн тухай Конвенцид нэгдэж орсонтой холбогдуулан
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд эерэг хандлага
төлөвшүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг
нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд оролцох идэвхтэй оролцоог дэмжих,
тэднийг нийгмийн халамж хүртэгч биш, эрх эдлэгч, баялаг бүтээгч
болохыг нотлон харуулах зорилго бүхий “Хүртээмжтэй орчин” сарын
аяныг амжилттай зохион байгууллаа.
|
|
Огноо :
2010/06/22 |
 |
|
|
|
“Хүртээмжтэй орчин” аяны ФЕСТИВАЛЬ |
|
“Хүртээмжтэй орчин” сарын аяны хүрээнд Фестиваль арга хэмжээг 2010 оны
5 дугаар сарын 15-нд зохион байгууллаа. Фестивалийн нээлтийн ажиллагаа
болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноороо 10:00-12:00 цагийн хооронд
Сүхбаатарын талбайгаас Тусгаар тогтнолын талбай хүртэл явган аялал
хийсэн юм. Мөн нээлтийн ажиллагааг Про саундс студийн захирал, СТА, Поп
дива Д.Алтанцэцэг, Улсын филармонийн гоцлол дуучин, СТА, С.Баттулга,
СТА Хүрэлбаатар, дуучин Ж.Чингис, СТА Г.Бадамцэцэг, залуу дуучид
Ч.Цэлмүүн, Л.Насанбуян, Ц.Даваажаргал зэрэг урлаг соёлын одод аяны сүлд
дуу “Үндэс нэгтэй цэцэг” дуугаар эхлүүллээ.
|
|
Огноо :
2010/06/02 |
 |
|
|
|
“ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
|
2006 онд МУ-ын Засгийн газар 263 дугаар тогтоолоор Төлбөрийн чадваргүй
иргэнд хууль зүй туслалцаа үзүүлэх тухай үндэсний хөтөлбөрийг баталсан
юм. Хөтөлбөрт зааснаар Эрх зүйн туслалцааны төвүүдийг бүх аймаг,
дүүрэгт байгуулах ажлыг 2008 онд НҮБХХ-ийн Хууль зүйн үйлчилгээний
хүртээмж ба Хүний эрх төсөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын
дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Дээрх Эрх зүйн туслалцааны
төвүүдийн гол зорилго төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн иргэд мөнгө,
санхүү, нийгмийн гарал, үүсэл, байдлаасаа шалтгаалан хууль зүйн
туслалцаа авч чадахгүй эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, МУ-ын
Үндсэн хуулиар баталгаажуулсан хууль зүйн туслалцаа авах хүний үндсэн
эрхийг хангахад оршиж байгаа билээ.
|
|
Огноо :
2010/05/24 |
 |
|
|
|
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД В.УДВАЛ ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. |
|
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал энэ сарын 16 өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.
|
|
Огноо :
2009/03/19 |
 |
|
|