НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 56 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ҮЗЛЭГТ ХАМРАГДААД БАЙНА
|
|
Авто машины улсын үзлэг тооллого эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд одоогоор 56867 тээврийн хэрэгсэл хамрагджээ. Энэ нь тооллогын явц 26.32 хувьтай гэсэн үг аж. Өчигдрийн байдлаар нийсэлийн Баянгол дүүрэгт 528, Баянзүрх дүүрэгт 606, Сүхбаатар дүүрэгт 507, Сонгинохайрхан дүүрэгт 504, Чингэлтэй дүүрэгт 422, Хан-Уул дүүрэгт 341 автомашиныг улсын үзлэгт оруулсан байна. Улсын үзлэг тооллого дуусахад 10 гаруйхан хоног үлдээд байгаа тул жолооч нарыг үзлэгтээ идэвхитэй оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.
|
| Бичсэн:
Огноо:
4/16/2009 10:19:27 AM |
|