ШҮҮХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ОРЧУУЛГЫН АЖИЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Гадаад хэлний болон хууль зүйн нэр томъёо, хэллэгийн зохих мэдлэгтэй, орчуулгын ажлын дадлага, туршлагатай иргэдийг Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр зохион байгуулна.
Оролцохыг хүсэгчид дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай:
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл (эрхэлж буй ажил, гэрийн хаяг, утасны дугаар, ямар хэлээр орчуулгын ажил эрхлэх болон гадаад хэл, хууль зүйн нэр томъёоны мэдлэг, орчуулгын ажлын дадлага, туршлагын талаар тодорхой дурьдах);
2. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн хуулбар;
3. Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4. Сонгон шалгаруулалтын хураамж төлсөн баримт.
Бүртгэл 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 09-18 цагийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт явагдана.
Лавлах хаяг: Хууль зүй, дотоод хэргийн яам, 106 тоот өрөө
Утас: 263500, 93020092
Сонгон шалгаруулалтын хураамж төлөх данс:
Хууль зүй, дотоод хэргийн яам, ХААН банкны Бага тойруу дахь салбар, 5027030529 тоот дансанд 12500 төгрөг /тэмдэгтийн хураамж/