Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
|
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдааныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж даргалан Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралдаанд 2009 онд Зохицуулах зөвлөлөөс зохиосон ажлын тайлан, 2010 оны ажлын төлөвлөгөөний төслийн талаар Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нямдаваа илтгэж, Шинэ төрлийн зарим гэмт хэргийн нөхцөл, шалтгаан, шийдвэрлэлт, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг сэдвээр мэдээлэл хийв.2010 онд 1.Яам, агентлаг, байгууллага бүр сахилга, хариуцлагаа ямар түвшинд байгааг оны эхэнд дүгнэн ярилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зорилт дэвшүүлж, сар, улирал бүр дүгнэж байх. 2.Гэмт хэрэг гарах, гэр бүлийн хүчирхийлэл үүсэх, салж сарних, үр хүүхэд өнчрөх, ажилгүйдэл, ядуурлын эх үүсвэр болж байгаа архидан согтуурахтай тэмцэх ажлыг бүх шатанд эрчимжүүлэх; 3.Шинэ төрлийн гэмт хэргийн гаралт, шалтгаан, нөхцөлд судалгаа хийх ажлыг үргэлжлүүлж, энэ төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах; 4.Иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа мал болон орон байр, авто хэрэгслийн хулгайлах, тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхэд иргэд, олон нийтийн хүчийг өргөнөөр ашиглах хүүхэд, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд боловсрол, эрүүл мэнд, залуучууд, оюутны байгууллагын хүч оролцоог улам нэмэгдүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар тогтлоо.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба Утас:261935
|
| Бичсэн:
Огноо:
1/29/2010 3:33:36 AM |
|