Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлийн вэб хаяг - www.jurists.mn
Зөвлөлийн товч танилцуулга
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хууль 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Дээрх хуулийн дагуу Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг орон тооны бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ эрхлэн гүйцэтгэхээр заасны дагуу Зөвлөл сонгон шалгаруулалтыг 3 дахь жилдээ орон даяар амжилттай зохион явууллаа.
Зөвлөлийг хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд нь:
1/Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;
2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
3/Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч;
4/Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч;
5/Прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга тус тус багтдаг.
Зөвлөл нь:
-
Хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар бодлого боловсруулах;
-
Сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдсон журам, заавар тогтоох
-
Хуульчдын сонгон шалгаруулалт явуулах газар, хугацааг товлох, зарлах
-
Хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд сонгон шалгаруулалтад оролцох эрх олгох буюу татгалзах
-
Сонгон шалгаруулалтын даалгавар боловсруулах ажлыг зохион байгуулах
-
Сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих
-
Сонгон шалгаруулалтад ашиглах, туслах материалын жагсаалт гаргах
-
Сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
-
Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх
-
Сонгон шалгаруулалтын дүнг мэдээлэх
-
Сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдэд гэрчилгээ олгох
Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон журам тогтоох болон хуульд тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Зөвлөлийн ажлын албаны үүргийг хуульд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар гүйцэтгэх бөгөөд хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах асуудлаар Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуульч боловсон хүчний нэгдсэн бүртгэл, судалгаа хөтлөх, ойрын болон хэтийн нөөцийн судалгаа хийх болон хууль тогтоомжид заасан бусад үүргийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.