Пvрэв гараг, 9 сарын 9, 2010
Skip Navigation Links
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГАExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГА
ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН<br/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ТЄРИЙН ЗАХИРГААНЫ
     УДИРДЛАГА
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ТЄРИЙН ЗАХИРГААНЫ <BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;УДИРДЛАГА
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ
     ШИНЖИЛГЭЭ
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ШИНЖИЛГЭЭ
ГАДААД ХАМТЫН
     АЖИЛЛАГАА
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ГАДААД ХАМТЫН<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;АЖИЛЛАГАА
САНХVV, МЄНГЄНИЙ
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  САНХVV, МЄНГЄНИЙ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ХVНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ
 АЖЛЫН АЛБА
ГХ-ЭЭС УРЬДЧИЛАН
     СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
     ЗОХИЦУУЛАХ ЗЄВЛЄЛ
ОРОН НУТГИЙН
  ХУУЛЬ ЗVЙН ХЭЛТЭС
ХАРЪЯА АГЕНТЛАГ,
  БАЙГУУЛЛАГУУД
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0/>ХАРЪЯА АГЕНТЛАГ,<br/>&nbsp;&nbsp;БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛИЙН ТЄСЛVVД
ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010 Expand ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010
ТVГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ЄРГЄДЄЛ, ГОМДОЛ ХVЛЭЭН АВАХ
ЦАХИМ ШУУДАН
ТА-НЫ ЗӨВЛӨЛИЙН
  САЛБАР ЗӨВЛӨЛ
Expand ТА-НЫ З&#1256;ВЛ&#1256;ЛИЙН<BR/>&nbsp;&nbsp;САЛБАР З&#1256;ВЛ&#1256;Л
  ХЭЛЭЛЦVVЛЭГ
  АСУУЛТ, ХАРИУЛТ
  ЗУРГИЙН ЦОМОГ
  АРХИВ МЭДЭЭ
Линкvvд






Онлайн хэрэглэгчид
Та манай 305,112 дахь зочин
одоо 5 зочин байна
Нvvр        |  Хайлт хийх   |   Сайтын бvтэц   |   Холбоо барих       
Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журам
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр                 Улаанбаатар хот

Дугаар 77

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгож байсугай.

2. “Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг нэгдүгээр, “Байгууллага, хувь хүний захиалгаар шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулга хийх хөлсний доод хэмжээний жишиг”-ийг хоёрдугаар, “Тусгай зөвшөөрлийн загвар”-ыг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 165 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.



САЙД     Д.ОДБАЯР


Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 77 дугаар
тушаалын 1 дүгээр хавсралт

ШҮҮХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД
ОРЧУУЛГЫН АЖИЛ ЭРХЛЭХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ


    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгоход Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон энэ журмыг мөрдөнө.

    Хоёр. Сонгон шалгаруулалтын зөвлөл

2.1.    Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх хүсэлт гаргасан иргэн /цаашид ”хүсэлт гаргагч” гэх/-ий хүсэлтийг хүлээн авч сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль тогтоомжийн орчуулгыг хянан баталгаажуулах орон тооны бус зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.  

    2.2. Зөвлөл нь шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулахад дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1. сонгон шалгаруулалтыг зохион байгуулж тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай санал бэлтгэх;

2.2.2. сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой журам, зааврыг тогтоох;

2.2.3. сонгон шалгаруулалтын даалгавар боловсруулах ажлыг зохион байгуулах;

2.2.4. сонгон шалгаруулалттай холбоотой маргааны талаар дүгнэлт гаргаж хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлэх;

2.2.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан орчуулагч, хэлмэрчийн эрх, үүрэг болон энэ журамд заасан тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтэд хяналт тавих;

2.2.6. орчуулагч, хэлмэрчийн үйл ажиллагааны талаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох талаарх саналыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлэх;

    Гурав. Сонгон шалгаруулалт

    3.1. Гадаад хэлний болон хууль зүйн нэр томъёо, хэллэгийн зохих мэдлэгтэй, орчуулгын ажлын дадлага, туршлагатай иргэн сонгон шалгаруулалтад орж болно.

    3.2. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэхээр иргэдээс гаргасан хүсэлтээс хамааран Зөвлөл сонгон шалгаруулалтыг өмнөх сонгон шалгаруулалт явуулснаас хойш 18 сараас доошгүй хугацааны дараа зохион байгуулна.  

3.3. Зөвлөл нь сонгон шалгаруулалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн      45-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

    3.4. Зарлалд дор дурдсан зүйлийг тусгана:

        3.4.1. сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа;
    
3.4.2. сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт;
            
3.4.3. сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг бүртгэх эцсийн хугацаа.

    3.5. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан иргэнийг бүртгэх ажлыг сонгон шалгаруулалтын товыг зарласан өдрөөс эхлэн сонгон шалгаруулалт эхлэхээс ажлын 5 өдрийн өмнө дуусгавар болгоно.

    3.6. Хүсэлт гаргагч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

3.6.1. сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

3.6.2. Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.6.3. боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

3.6.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.  

    3.7. Энэ журмын 3.6.1-д заасан өргөдөлд ямар хэлээр орчуулгын ажил эрхлэх, энэхүү журмын 3.1-д заасан нөхцлийг хэрхэн хангаж байгаа тухай болон ажлын, гэрийн хаяг, утасны дугаарыг тодорхой тусгана.

    3.8. Оролцогчоос шалгалт авах хэлбэрээр сонгон шалгаруулалтыг явуулна.

    3.9. Шалгалтыг Зөвлөл, эсхүл түүний томилсон шалгалтын комисс авна. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд гадаад хэлний сургалт явуулдаг байгууллагууд, олон улсын байгууллагууд болон Улаанбаатар дахь гадаад улсын элчин сайдын яамдын тухайн гадаад хэлний өндөр мэдлэгтэй багш, мэргэжилтэн, ажилтнуудыг оролцуулж болно.  

    3.10. Шалгалт нь сорилго болон ярилцлага гэсэн хэлбэртэй байна.  

    3.11. Шалгуулагчийн шалгалт тус бүрээр авбал зохих дээд оноо нь сорилгод 60, ярилцлага хийх шалгалтад 40 байх ба эдгээр хоёр шалгалтад авбал зохих нийт оноо нь 100 байна.     
    
3.12. Сорилго

3.12.1. сорилго нь тухайн хэлний ерөнхий болон хууль зүйн нэр томьёоны мэдлэгийг шалгах олон сонголт бүхий асуултад хариулах, хуулийн хэсгээс орчуулах, шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны бичиг баримтын хэсгээс орчуулах хэлбэртэй байна.

3.12.2. шалгуулагч шалгалт өгөх хугацаандаа ямар нэг туслах материал, ном, толь бичиг, хууль тогтоомж ашиглахгүйгээр хариуг бэлтгэж болохоор даалгаврын агуулгыг тогтооно.

3.12.3. сорилгын үеэр аливаа туслах материал, ном, толь бичиг, хууль тогтоомж ашиглахыг хориглоно. Сорилгыг гүйцэтгэх хугацаа 120 минут байна.

3.12.4. сорилгод авах ёстой нийт онооны 50 буюу түүнээс дээш хувийг авсан тохиолдолд ярилцлагад оруулна.

3.13. Ярилцлага хийх

3.13.1. шалгуулагч орчуулагчаар ажиллахад нөлөөлж болох хувийн байдалтай танилцах, аман орчуулга хийх чадварыг биечлэн шалгах зорилгоор ярилцлага хийнэ.
 
3.13.2. ярилцлагыг шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны бичиг баримтын өгөгдсөн хэсгийг шалгагч чангаар уншиж өгөхөд шалгуулагч сонссоноо орчуулах, тодорхой асуултад хариулж ярилцах хэлбэрээр явуулна.

3.13.3. ярилцлагын хугацаа 30 хүртэл минут байна. Ярилцлагад тусгайлан бэлтгэх хугацаа олгохгүй бөгөөд шалгуулагч ярилцлагын үед туслах материал, ном, толь бичиг, хууль, тогтоомж ашиглахыг хориглоно.

    3.14. Шалгалтанд авах ёстой нийт онооны 70 буюу түүнээс дээш хувийг авсан иргэнийг сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.

    3.15. Зөвлөл шалгалтанд оролцогчийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ.

    
Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага

    4.1.  Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн дараахь шаардлагыг хангаж ажиллана.

4.1.1. шүүх,  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үүргийг биелүүлэх;

4.1.2. дуудсан цагт ирж орчуулахаар даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх;

4.1.3. тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөвөөр орчуулж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах.  

    Тав. Тусгай зөвшөөрлийн загвар, хугацаа болон түүнийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох

    5.1. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

    5.2. Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хугацаа 3 жил байна.

    5.3. Тусгай зөвшөөрлийг энэ журмын “Дөрөв”-т заасан шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг харгалзан үйл ажиллагааны тайлан болон холбогдох нотлох бичиг баримтыг шалгаж үзсэний үндсэн дээр сунгана. Тусгай зөвшөөрлийг 3 жилээр сунгана.

5.4. Тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөл гаргагч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:     

        5.4.1. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хүссэн өргөдөл;

        5.4.2. үйл ажиллагааны тайлан;

        5.4.3. үйл ажиллагааны тайланд холбогдох нотлох баримт;

        5.4.4. тусгай зөвшөөрөл.

5.5. Энэ журмын 5.3.-д заасан бичиг баримтыг шалгасны үр дүнд үйл ажиллагааг хангалттай түвшинд явуулаагүй гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дахин шалгалт авна. Дахин шалгалт авахдаа энэ журмыг баримтална.
    
    5.6. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөл байдал илэрсэн, тусгай зөвшөөрлийн шаардагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

    5.7. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг энэхүү журмын “Дөрөв”-т заасан шаардлагыг хэрхэн биелүүлж байгааг харгалзан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.
    
    Зургаа. Сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх

    6.1. Хүсэлт гаргагч сонгон шалгаруулалттай холбоотой гомдлоо тухайн шалгалтын дүн гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор Зөвлөлд бичгээр гаргана.

    6.2. Зөвлөл энэ журмын 6.1.-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

    6.3. Гомдол гаргагч Зөвлөлийн шийдвэрийг үл зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.


- - - о О о - - -




 

    


Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны
77 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ЗАХИАЛГААР ШҮҮХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЖИЛЛАГААНД ОРЧУУЛГА ХИЙХ ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ЖИШИГ

 

Аман орчуулгын хөлс /1 цагт/

Бичгийн орчуулгын хөлс /мөр хоорондын зай 1.5 интервалтай 26 мөрөөр бичигдсэн 1 хуудас/

Гадаад хэлнээс эх хэлнээ

Эх хэлнээс гадаад хэлнээ

Гадаад хэлнээс эх хэлнээ

Эх хэлнээс гадаад хэлнээ

Шүүхийн өмнөх шатанд

20 ам. доллар

25 ам. доллар

15 ам. доллар

20 ам. доллар

Шүүхийн шатанд

25 ам. доллар

30 ам. доллар

15 ам. доллар

25 ам. доллар

 


    /Тайлбар: ам. долларыг тухайн үеийн албан ёсны ханшаар тооцно/

 
-------оОо-------
Бичсэн: Web admin   Огноо: 5/14/2010 10:09:04 AM
Буцах Хэвлэх хувилбар
 
Монгол  |        English
МЭДЭЭЛЭЛ

“Хvртээмжтэй орчин” аяны хаалтын vйл ажиллагаа


“ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТ


“Хууль зvйн туслалцаа vзvvлэх vндэсний тогтолцоог боловсронгуй болгох арга зам” хэлэлцvvлэг


“Хүртээмжтэй орчин” аяны ФЕСТИВАЛЬ


Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн талаарх багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.


2010 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ


"Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийн Орон нутгийн салбар хороодын нарийн бичгийн дарга нарт зориулсан 2 өдрийн сургалт боллоо.


“ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Яам, агентлагийн салбар хорооны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт боллоо.


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС 2010 ОНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ



ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ 2009 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН



ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2010 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ



Хууль зvй, дотоод хэргийн яамны Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлийн бvрэлдэхvvн



“Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах” ажлын тухай


МОНГОЛ УЛСЫН КРИМИНОЛОГИ: “УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.


“ХVН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” СУРГАЛТ БОЛОВ.


2009 ОНД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТОВЧ МЭДЭЭ


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэдийн жагсаалт /2010 он/


Хууль зvй, дотоод хэргийн салбарын шагналын журам

САНАЛ АСУУЛГА
 


бусад vр дvн
 
Нvvр |  Хайлт хийх | Сайтын бvтэц |  Холбоо барих
Copyright 2006. Tunheleg company. All rights reserved