Бямба гараг, 9 сарын 4, 2010
Skip Navigation Links
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛExpand    МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГАExpand    ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГА
ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН
БОДЛОГО
Expand    ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН
БОДЛОГО
ТЄРИЙН ЗАХИРГААНЫ
УДИРДЛАГА
Expand    ТЄРИЙН ЗАХИРГААНЫ
УДИРДЛАГА
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТExpand    БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭ
Expand   МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭ
ГАДААД ХАМТЫН
АЖИЛЛАГАА
Expand    ГАДААД ХАМТЫН
АЖИЛЛАГАА
САНХVV, МЄНГЄНИЙ
БОДЛОГО
Expand   САНХVV, МЄНГЄНИЙ
БОДЛОГО
ХVНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА
ГХ-ЭЭС УРЬДЧИЛАН
СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
ЗОХИЦУУЛАХ ЗЄВЛЄЛ
ОРОН НУТГИЙН
ХУУЛЬ ЗVЙН ХЭЛТЭС
ХАРЪЯА АГЕНТЛАГ,
БАЙГУУЛЛАГУУД
Expand ХАРЪЯА АГЕНТЛАГ,
БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛИЙН ТЄСЛVVД
ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010 Expand ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010
ТVГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ЄРГЄДЄЛ, ГОМДОЛ ХVЛЭЭН АВАХ
ЦАХИМ ШУУДАН
ТА-НЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛ
Expand ТА-НЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛ
ХЭЛЭЛЦVVЛЭГ
АСУУЛТ, ХАРИУЛТ
ЗУРГИЙН ЦОМОГ
АРХИВ МЭДЭЭ
Линкvvд

Онлайн хэрэглэгчид
Та манай 303,619 дахь зочин
одоо 3 зочин байна
Нvvр        |  Хайлт хийх   |   Сайтын бvтэц   |   Холбоо барих
Хяналт шинжилгээ vнэлгээ

Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

·         Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ  хийх, үр дүнд үнэлгээ өгөх, тухайн хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах;

·         Салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, цаашид тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар санал боловсруулах;

·         Сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үр дүнд нь үнэлгээ өгөх;

·         Салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулах, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр үйлчлэх;

·         Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн салбарын болон тодорхой нутаг дэвсгэр, түүнчлэн улсын хэмжээнд дагаж мөрдөгдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол, захирамж/-ийг бүртгэх;

·         Хууль, хууль тогтоомжийн санг бүрдүүлэх, лавлагаа өгөх;

·         Хууль, хууль тогтоомж, бусад эрх зүйн актаар цахим сан бүрдүүлэх, хөтлөх, мэдээллээр хангах, үйлчлэх;

·        Мэдээллийн бусад санг бүрдүүлэх;

Дээрх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

1.      Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, тухайн хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах

Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, хуулийн хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэхтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал зөвлөмж боловсруулдаг. Одоогийн байдлаар, Галт зэвсгийн тухай, Нотариатын тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.

2.      Салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, цаашид тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх талаар санал боловсруулах

Дараахь хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ хийгээд байна:

-          Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр

-          Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /жил бүр/

-          Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө

-         Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр

-          ЖАЙКА-ийн “Эрх зүйн шинэтгэл, туслалцаа” төсөл

-          Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэл” төсөл

3.      Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний дор дурдсан агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд жил бүр хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгч, тус бүрийн болон нэгдсэн тайланг гаргаж, Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэдэг. Үүнд:

-          Цагдаагийн ерөнхий газар

-          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

-          Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв

-          Хил хамгаалах ерөнхий газар

-          Үндэсний архивын газар

-          Хууль зүйн үндэсний төв

-          Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх алба

-          Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг

-          Шүүхийн шинжилгээний үндэсний төв

Түүнчлэн төлөвлөгөөнд заасны дагуу дээрх агентлаг, байгууллага, мөн аймаг, нийслэлийн хууль зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг бусад газар, хэлтэстэй хамтран болон дангаар хийдэг. Тухайлбал, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаанд жил бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг бөгөөд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд мөн хяналт шинжилгээ, үнэлгээ хийж байна.

4.      Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тухайн салбарын болон тодорхой нутаг дэвсгэр, түүнчлэн улсын хэмжээнд дагаж мөрдөгдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичиг /тушаал, тогтоол, захирамж/-ийг бүртгэх
Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж,, бүртгэх журам”-ын 5.5.1-д заасныг үндэслэн  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 97 тоот  тушаалаар  батлагдсан журам”-г мөрдлөгө болгон /2007 онд шинэчлэн батлагдсан/  Хууль зүй, дотоод хэргийн яамны  Хууль зүйн бодлогын газар холбогдох байгуулагуудаас ирүүлсэн шийдвэрийг хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг  хянаж, нийцээгүй бол дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх, хэм хэмжээ тогтоогоогүй үндэслэлээр буцаах асуудлыг хариуцдаг. Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар улсын нэгдсэн бүртгэлийг хөтөлж сан бүрдүүлэх, мэдээлэл лавлагаа өгөх асуудлыг хариуцан ажиллаж  байна.

2007 оны 10 дугаар сарын байдлаар “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн  улсын нэгдсэн бүртгэл”-ийн санд  2754 нийтээр дагаж мөрдөх шийдвэр байна.

Бичсэн:   Огноо: 11/28/2006 11:37:40 AM
Буцах Хэвлэх хувилбар

Монгол  |        English
МЭДЭЭЛЭЛ

“Хvртээмжтэй орчин” аяны хаалтын vйл ажиллагаа

“ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТ

“Хууль зvйн туслалцаа vзvvлэх vндэсний тогтолцоог боловсронгуй болгох арга зам” хэлэлцvvлэг

“Хүртээмжтэй орчин” аяны ФЕСТИВАЛЬ

Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн талаарх багц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ.

2010 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

"Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийн Орон нутгийн салбар хороодын нарийн бичгийн дарга нарт зориулсан 2 өдрийн сургалт боллоо.

“ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн Яам, агентлагийн салбар хорооны нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт боллоо.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС 2010 ОНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ 2009 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2010 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хууль зvй, дотоод хэргийн яамны Төрийн албаны
зөвлөлийн салбар зөвлөлийн бvрэлдэхvvн

“Иргэн, эдийн засгийн хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах” ажлын тухай

МОНГОЛ УЛСЫН КРИМИНОЛОГИ: “УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

“ХVН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” СУРГАЛТ БОЛОВ.

2009 ОНД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТОВЧ МЭДЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэдийн жагсаалт /2010 он/

Хууль зvй, дотоод хэргийн салбарын шагналын журам

САНАЛ АСУУЛГА

бусад vр дvн

Нvvр |  Хайлт хийх | Сайтын бvтэц |  Холбоо барих
Copyright 2006. Tunheleg company. All rights reserved