|
Бямба гараг, 9 сарын 4, 2010
|
|
|
|
|
Линкvvд |
|
|
|
|
|
Онлайн хэрэглэгчид |
|
Та манай
303,613
дахь зочин
|
одоо 2 зочин байна |
|
| |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ 2008 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
|
Тус яам нь 2008 онд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны бодлого боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлыг хийж гүйцэтгээд байна.Нэг. Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахХуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийн талаарУлсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэв. Мөн Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгах даатгалын тухай, Концессийн тухай, Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, түүгээр үйлчлэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Хохирогчид нөхөн олговор олгох тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Харъяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 5 хуулийн төслийг боловсруулан удирдлагад танилцуулж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шинжилгээний тухай зэрэг нийт 3 хуулийн төслийг удирдлагад танилцуулахад бэлэн болгосон бөгөөд Гэр бүлийн тухай болон Дампуурлын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг боловсруулж байна. Хууль зүйн үндэслэлийг хянаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад зөвөлгөө өгсөн талаар Монгол Улсын 2009 оны төсвийн тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай, Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай, Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны тухай, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай, Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, нөхөн бүрдүүлэх тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 100 хууль болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хянаж, холбогдох журмын дагуу шийдвэрлэлээ.Мөн Засгийн газрын гишүүдээс боловсруулж буй эрх зүйн актын төслийг хянаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Засгийн газрын танхимд өгөх саналын төслийг бэлтгэх ажлын хүрээнд Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай, Агаарын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 48 хуулийн төсөл, Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл тогтоох тухай, Замын-Үүд сумын төвийг улсын зэрэглэлтэй хотод тооцох тухай, Стратегийн нөөцийн бараа материалын нэр төрөл тогтоох тухай зэрэг нийт 34 Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх саналыг боловсруулан мэргэжлийн зөвөлгөөгөөр хангаж ажиллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 46 хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг бэлтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн Гаалийн тариф гаалийн татварын тухай, Онц байдал тогтоосонтой холбогдуулан шаардагдах зарим хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх тухай, Зарим дипломат төлөөлөгчийн газрын орон тоог шинээр батлах, нэмэгдүүлэх тухай, Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох тухай, Нисдэг тэрэг худалдан авахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх тухай зэрэг Засгийн газрын шийдвэрийн нийт 491 төсөл, Ерөнхийлөгчийн зарлигийн 4 төсөлд санал бэлтгэж хүргүүллээ.Түүнчлэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг эцэслэн хянаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нийт 52 зөвшөөрлийг олгов.Хоёр. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар:Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тус яамнаас хариуцан гүйцэтгэхгэхээр тусгагдсан 48 арга хэмжээний биелэлтийг ханган ажилласан бөгөөд биелэлт 96.6 хувьтай байна. Үүнээс 38 арга хэмжээ 100 хувийн, 7 арга хэмжээ 90 хувийн 3 арга хэмжээ 70 хувийн биелэлттэй гарсан бөгөөд үүнд 70 хувийн биелэлттэйд “Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын бүртгэл лавламжийн сан бий болгож лавлагааны нэгжийг нэмэгдүүлэх , Хилийн боомтод тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж хил, гааль мэргэжлийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж “Дархан хил” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хууль, тогтоомжийн хоорондын зөрчлийн талаар судалгаа хийж санал боловсруулах гэсэн 3 арга хэмжээ байна. Тайлангийн хугацаанд Ерөнхийлөгчийн зарлигийн 1 заалт, Засгийн газрын тогтоолын 26 заалт, Ерөнхий сайдын захирамжийн 3 заалт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 28 заалтыг тус тус хяналтанд авч биелэлтийг хангаж ажилласан бөгөөд биелэлт 94.4 хувьтай байна.Биелэлтийн нийлбэр дүнд нөлөөлсөн 50 болон 70 хувийн биелэлттэй Засгийн газрын тогтоолын 9 заалт, Ерөнхий сайдын захирамжийн 1 заалт, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 4 заалт байна. Мөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 1 заалтын биелэлт 30 хувьтай гарчээ. Тухайлбал, Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах журмыг хуульчлан зохицуулах талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах, ЭБШХуулийн 396.8, ИХШХШТ хуульд заасан журмаар улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжилт 5 дахь илтгэл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг 1984 оны конвенцийн хэрэгжилтийн талаархи Монгол Улсын анхдугаар илтгэлийг тус тус 2008 оны 3 улиралд багтаан бэлтгэж Гадаад хэргийн яаманд хүргүүлэх, өөрт байгаа химийн хорт бодисыг сайн дурын үндсэн дээр мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн иргэдэд хариуцлага тооцохгүй байх, мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах талаар журам боловсруулах, Улсад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хуульд заасан журмын дагуу гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх арга хэмжээ авах, Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцааны соёлыг эрс сайжруулах, ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шинээр боловсруулах хууль, бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг боловсруулах ажлыг салбарынхаа хүрээнд зохион байгуулах зэрэг ажлууд орж байгаа бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх ажлыг түргэтгэх, ирэх онд анхаарч ажиллах шаардлагатай байна. Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх Орон тооны бус зөвлөлийн ажлын хүрээнд 2008 Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу “Хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдах журам”-ыг ХЗҮТ-тэй хамтран боловсруулж батлуулав. Ингэснээр хуульчийн гэрчилгээ авсан этгээд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сургалтын багц цагийг хангаж, үргэлжилсэн сургалтанд хамрагдаж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болсон. 2007 оны 10 дугаар сард батлагдсан “Эрх зүйн боловсролын бакалаврын стандарт”-ыг хууль зүйн 18 их, дээд сургуулиудад хүргүүлэн “Эрх зүйн боловсролын бакалаврын стандарт” үндэсний семинарын бэлтгэл ажлыг ханган их, дээд сургуулиудын удирдлага, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан 2008 оны 2 дугаар сарын 26-нд зохион байгуулсан. Тус семинараас зөвлөмж гарган нийт сургуулиудад хүргүүлэн стандартын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын чиглэл өгч улмаар эрх зүйн сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн 18 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд стандартыг хангах бэлтгэл ажлыг болон хэрэгжилтэд 2 удаа шалгалт хийж, 12 сард хийсэн сүүлийн шалгалтын дүнг танилцуулахаар ажиллаж байна. Улсын бүртгэл, зөвшөөрлийн талаар:Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, УИХ-аас байгуулагддаг байгууллагын даргын шийдвэр, нийт 226 шийдвэрийг Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ын дагуу хянаснаас 76 шийдвэрийг буцааж, 95 шийдвэрийг бүртгэж, 48 шийдвэрт дүгнэлт хүргүүлж, 7 шийдвэрт зөвлөмж хүргүүлсэн байна.Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайдын 661, агентлагийн даргын 157 шийдвэрийг хүчингүй болгож “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүл, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Үнэн” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэв. ”Захиргааны шийдвэрийг стандартчилах” төслийн санхүүжилтээр хийгдэж байгаа сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн цахим санг бий болгох, бүртгэл эрхлэн хөтлөх, хайлт, лавлагаа гаргахад зориулсан программ хангамжийг туршиж, хүлээн авах ажлын зохион байгуулав. Тайлант хугацаанд улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангасан төрийн бус байгууллага 959, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 110, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл 264 /үүнээс сонин 145, сэтгүүл 108, телевиз, радио, студи 11/, шашны байгууллага 42 буюу нийт 1375 байгууллагыг улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгэж, гэрчилгээ олгож, хуульд заасан шаардлага хангаагүй буюу бүрдүүлбэр дутуу, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах зарим баримт бичиг хуульд заасан шаардлага болон боловсруулалтын түвшин хангаагүй зэрэг үндэслэлээр 350 орчим байгууллагын ирүүлсэн материалыг холбогдох байгууллага, иргэдэд буцаажээ. Мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн 7000 гаруй байгууллагыг цахим санд оруулах ажлыг бүрэн хийж, үйл ажиллагааных нь чиглэлээр хүүхэд, залуучуудын, жендер, гэр бүл, эрүүл мэнд, нийгмийн халамж, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, судалгаа, түүх дурсгал, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээ, урлаг, утга зохиол, хүний эрх, иргэний нийгэм, спорт, аялал жуулчлал зэргээр төрөлжүүлсэн ангилалт хийв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 15 удаагийн шийдвэрээр 209 хүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 11 хүний тусгай зөвшөөрлийг сэргээж, 41 хүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 180 хүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгон, 2008 оны Өмгөөлөгчдийн мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн 208 хүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр аймгийн 5 сумын Засаг даргын Тамгын газрын дарга шинээр томилогдсонтой холбогдуулан Нотариатын тухай хуульд заасан үндэслэлээр шинээр томилогдсон сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт нотариатчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл олгож, нотариатын болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, тамга, тэмдэг нь үрэгдсэн 2 нотариатчийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тамга, тэмдэг нөхөн олголоо. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцох тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуссан 6 орчуулагчийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, гэрчилгээг сунгаж шинээр олгов. Эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалтын талаар; МҮОНРадиогоор “Шинэ товчоо” нэвтрүүлгийг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран авилга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сар бүр /нийт 12 удаа/ нэвтрүүлэг бэлтгэн явуулж, Хайннс–Зайделын сан, Хууль зүйн үндэсний төвтэй хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” богино хэмжээний уран сайханы кино хийв. ”Баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга нарт зориулсан хуулийн эмхтгэл”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Танд тусалья”, ”Хууль зүйн 500 асуулт хариулт”; ”Цагдаагийн алба хаагч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа, шийдвэрт хүсэлт, гомдол гаргах эрх”/100 асуултын 100 хариулт/; “Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” /100 асуултын 100 хариулт/, “Захиргааны хэргийн шүүхээр эрхээ хамгаалуулах” /100 асуултын 100 хариулт/, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай”/100 асуулт 100 хариулт/, ”Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн эрх зүй”/100 асуултын 100 хариулт”/ зэрэг иргэдийн эрх зүйн боловсролд зориулсан гарын авлагыг тус тус бэлтгэж, 13000 ширхэгийг хэвлүүлэн орон нутагт түгээх ажлыг зохион байгууллаа. “Эрх зүйн мэдээлэл, үйлчилгээг орон нутагт нэвтрүүлэх нь” төслийн хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Нээлттэй нийгэм форум төрийн бус байгууллагад тайланг хүргүүллээ. Улс тунхагласны ойн баярыг тохиолдуулан “Эрх зүйн боловсрол академи”, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймаг, дүүргийн Эрх зүйн туслалцааны төвүүдэд “Орон нутгийн удирдлага-иргэдийн оролцоо” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 28-ны өдөр орон даяар 3 дахь жилдээ зохион байгуулав. Сургалтанд улсын хэмжээгээр нийт 3000 гаруй иргэд хамрагдсан байна. Уг сургалт нь иргэдэд Үндсэн хууль түүний дотор хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэгийг системтэйгээр хүргэх зорилготой бөгөөд цаашид сургалтыг Улс тунхагласны ойн баяраар тогтмол зохион байгуулж, хэвшүүлэхээр зорьж байна. Сургалтанд зориулсан гарын авлагыг бэлтгэн хэвлүүлж аймаг, дүүргүүдэд хүргүүллээ. Иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа, мэдээллийн www.e-hutuch.gov.mn вэб сайтыг шинээр нээн ажиллуулж байна. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх талаар:Хууль тогтоомжийн бүртгэл-лавламжийн санд 2008 онд шинээр хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль /бие даасан 13 хууль/ 119, УИХ-ын даргын захирамж-1, Засгийн газрын тогтоол-390, УИХ-ын тогтоол-91, Ерөнхийлөгчийн зарлиг 36, Ерөнхий сайдын захирамж -94, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /5/, УДШ-ийн тогтоол 13. Бүгд- 752 эрх зүйн акт хүлээн авч зохих журмын дагуу хөтлөн санг баяжуулсан байна.Хууль тогтоомжийн үндэсний санд шинээр бүртгэгдсэн актуудаас хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хууль 91, Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай тогтоол 89, УИХ-ын тогтоолоор 26. Нийт 206 хяналтын хувь, давхардсан тоогоор 412 эх сурвалжид (тухайлбал: Хуулиудын эмхтгэл /1992-1996 он/, хуулиудын цуврал эмхтгэл, Төрийн мэдээлэл, Засгийн газрын мэдээлэл тус бүр 2 хувь/ хөдөлгөөнийг тусгасан болно.2007 онд батлагдсан эрх зүйн актуудыг холбогдох байгууллага болох Ерөнхийлөгийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль тогтоомжийн сангаас тулгалт хийж ирүүлээгүй актыг бүрдүүлэн товъёоглон хадгаламжийн нэгж болгон нийт 16 хавтсыг энэ оны эхний улиралд багтаан Төрийн ордны хэвлэх үйлдвэрээр хавтаслуулж лавлагаанд ашиглаж байна.Давхардсан тоогоор яамны 420 ажилтанд 1321 эрх зүйн актаар өдөр тутмын лавлагаа өгөгдсөн бөгөөд дотоод сүлжээгээр дамжуулан шинээр ирсэн актуудыг ирсэн даруйд /27 удаа/ нэрээр нь товч мэдээлэл тогтмол гаргасан байна.Гурав. Төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах талаар Яамны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны 2008 оны төлөвлөгөөг боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийн мэдээг 1,2, 3 дугаар улирлын байдлаар гаргаж Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулав. Уг төлөвлөгөөнд 94 арга хэмжээ төлөвлөснөөс биелэлт 93,0 хувтай байна. Үүнээс бүрэн хэрэгжсэн 69, хэрэгжих шатанд 25 арга хэмжээ байна. Зарим хуулийн төсөл болон харъяа, агентлаг байгууллагуудад хийх шалгалт зэрэг асуудлууд хугацаа хоцорч хийгдэж байна. Яамны хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөн, ажлын зохион байгуулалт, төлөвөлт, санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалсан Хэрэгжих шатанд байгаа арга хэмжээг дурдвал: Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн төсөл боловсруулах, Концессын тухай хуулийн төсөл боловсруулах, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, Харьяатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах, “Эрх зүйн сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг сайжруулах тухай” Засгийн газрын 1993 оны 57 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах, ”Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах, “Эрх зүйн актын ангилагчийг ашиглах заавар”-ыг боловсруулж, батлуулах “Эзэнгүй цогцос оршуулах журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2009-2012 оны төлөвлөгөөний төслийг батлуулах, Нотариатын сонгон шалгаруулалт зохион байгуулах, Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний алба байгуулсантай холбогдуулан албадыг ажлын байртай болгох, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, ур чадварыг нь дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах, Хоёрдмол харъяалал үүсгээд буй Казак иргэдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх талаар БНКаз Улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, шийдвэрлэх арга замын талаарх санал боловсруулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан хугацаанд хуульд заасан зүйлийг тусгасан баримт бичгээ ирүүлээгүй хуулийн этгээдийн асуудлыг хуульд заасны дагуу шүүхэд тавьж эцэслэн шийдвэрлүүлэх, Бие хүний өгөгдөл, гарын хурууны хээ, нүдний цөцгийн тусгалын мэдээллийн улсын нэгдсэн сан байгуулах, Салбарын статистик мэдээллийн цахим санд ашиглагдах программ хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулж, холбогдох ажлыг зохион байгуулж, цахим санг ашиглалтад оруулах, “Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай” 1999 оны гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хил орчмын хууль сахиулах байгууллагууд шууд харилцан эрхийн туслалцаа үзүүлэх журмын төслийг боловсруулж байгуулах чиглэлээр ажиллах, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЭУ-тай эрх зүйн салбарт тогтоосон харилцаагаа идэвхижүүлэх, сайдын түвшний харилцан айлчлал зохион байгуулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын 1966 оны Пактын хэрэгжилтийн талаар Монгол Улсын ээлжит үндэсний илтгэлийг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг 1984 оны конвенцийн хэрэгжилтийн талаар МУ-ын анхны илтгэлийг бэлтгэж холбогдох байгууллагад хүргүүлэх, Мэдээллийн нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор яамны нэг давхарт “TOUCH Screen” байрлуулах зэрэг ажлууд байна. Яамны хөтөлбөрт суурилсан үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг 2008-2011 оныг хүртэл 3 жилээр төлөвлөн боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулав. Сайдын болон удирдлагын зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулан, хуралдаанаас гарсан шийдвэр болон Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаварын биелэлтийг хангахад анхаарч ажиллаа. Сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг, түүнд өгөгдсөн үүрэг, даалгавар 43 байгаа бөгөөд биелэлт нь 2008 жилийн эцсийн байдлаар 82 хувьтай байна. Үүнийг нэгж тус бүрээр үзүүлбэл:
|
№
|
Газрын
нэр
|
Арга хэмжээ
|
Биелсэн 100 % /заалтаар/
|
Хэрэгжих шатанд
|
ДҮН
|
|
90%
|
70%
|
50%
|
30%
|
|
1
|
Төрийн
захиргааны удирдлагын газар
|
9
|
6
|
2
|
|
1
|
|
92.2%
|
|
2
|
Хууль
зүйн бодлогын газар
|
13
|
5
|
|
2
|
4
|
2
|
69.2%
|
|
3
|
Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газар
|
9
|
7
|
|
|
1
|
1
|
87%
|
|
4
|
Мэдээлэл,
хяналт шинжилгээ, үнэлгээний газар
|
3
|
2
|
|
|
|
1
|
57.5%
|
|
5
|
Санхүү
эдийн засгийн хэлтэс
|
3
|
3
|
|
|
|
|
100%
|
|
6
|
Гадаад
хамтын ажиллагааны хэлтэс
|
3
|
3
|
|
|
|
|
100%
|
|
7
|
Хүний
эрхийг үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба
|
3
|
1
|
|
|
2
|
|
66,7%
|
|
ДҮН
|
43
|
27
|
2
| | | | | |