Бямба гараг, 9 сарын 4, 2010
Skip Navigation Links
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГАExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГА
ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН<br/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ТЄРИЙН ЗАХИРГААНЫ
     УДИРДЛАГА
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ТЄРИЙН ЗАХИРГААНЫ <BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;УДИРДЛАГА
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ
     ШИНЖИЛГЭЭ
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ШИНЖИЛГЭЭ
ГАДААД ХАМТЫН
     АЖИЛЛАГАА
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ГАДААД ХАМТЫН<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;АЖИЛЛАГАА
САНХVV, МЄНГЄНИЙ
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  САНХVV, МЄНГЄНИЙ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ХVНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ
 АЖЛЫН АЛБА
ГХ-ЭЭС УРЬДЧИЛАН
     СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
     ЗОХИЦУУЛАХ ЗЄВЛЄЛ
ОРОН НУТГИЙН
  ХУУЛЬ ЗVЙН ХЭЛТЭС
ХАРЪЯА АГЕНТЛАГ,
  БАЙГУУЛЛАГУУД
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0/>ХАРЪЯА АГЕНТЛАГ,<br/>&nbsp;&nbsp;БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛИЙН ТЄСЛVVД
ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010 Expand ТЄЛЄВЛЄГЄЄ, ТАЙЛАН-2010
ТVГЭЭМЭЛ АСУУЛТУУД
ЄРГЄДЄЛ, ГОМДОЛ ХVЛЭЭН АВАХ
ЦАХИМ ШУУДАН
ТА-НЫ ЗӨВЛӨЛИЙН
  САЛБАР ЗӨВЛӨЛ
Expand ТА-НЫ З&#1256;ВЛ&#1256;ЛИЙН<BR/>&nbsp;&nbsp;САЛБАР З&#1256;ВЛ&#1256;Л
  ХЭЛЭЛЦVVЛЭГ
  АСУУЛТ, ХАРИУЛТ
  ЗУРГИЙН ЦОМОГ
  АРХИВ МЭДЭЭ
Линкvvд






Онлайн хэрэглэгчид
Та манай 303,616 дахь зочин
одоо 4 зочин байна
Нvvр        |  Хайлт хийх   |   Сайтын бvтэц   |   Холбоо барих       
ХУУЛЬ ЗVЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ 2007 ОНЫ
VЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

    Тус яам нь Засгийн газрын үйл ажиллаганы хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, Эдийн засаг нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, яамнаас 2007 онд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллав.

Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хэрэгжилтийг зохицуулах, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааны бодлого боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлыг хийж гүйцэтгээд байна.

 
Нэг.  Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл  ажиллагааны талаар

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг  2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ-ын 2005 оны 26 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох  үндсэн чиглэл зэрэг  бодлогын баримт бичигт тусгагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх хүрээний асуудлын болон нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг төлөвлөгөөнд тусган боловсруулах зорилтын хүрээнд:

 

 Хуулийн төслийн үзэл баримтлал, батлуулсан хуулийн талаар

-Хуульч сонгон шалгаруулах тухай, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай болон  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой  хуулийн төслүүдийг боловсруулж, тус тус батлуулсан. 

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулж  УИХ-аар хэлэлцүүлж байна.

                -Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Нотариатын тухай, Өмгөөллийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга болон Концессын тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. 

-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай, Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын эхний хувилбар бэлэн болоод байна. Түүнчлэн тус газар нь Захиргааны хариуцлагын тухай, Дампуурлын тухай  хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулж байна.

-Монгол Улсын иргэнд эрхийн бичгээр газар өмчлүүлэх тухай болон  Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулга,  Агаарын төлбөрийн тухай, Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай, Байгаль орчныг бохирдуулсны төлбөрийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг  55 хуулийн үзэл баримтлалыг хянан эцэслэн боловсруулж батлуулсан.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Экологийн бүсийн тухай, Казиногийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 33 хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт бэлтгэж  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна. 

-Газрын тухай, Хадгаламжийн даатгалын тухай, Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Байгалийн ургамлын төлбөрийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг  хуулийн төсөлд санал бэлтгэж хүргүүлснээс гадна үзэл баримтлалыг нь батлуулсан хуулийн төслүүдийг хамтад нь хянан санал бэлтгэж нийт  41 хуулийн төсөлд тодорхой саналыг Засгийн газарт хүргүүлэв.

-“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, “Гурил, хүнсний буудайн нөөц бүрдүүлэх тухай”, “Хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр батлах тухай”, “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” зэрэг  УИХ-ын 22  тогтоолын төсөл,  “Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг шилжүүлэх тухай”, “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам батлах тухай”, “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай”, “Төрийн ажилтан, албан хаагчдын орон сууцны дэд хөтөлбөр батлах тухай ”зэрэг  Засгийн газрын 256 шийдвэрийн  төсөлд санал бэлтгэж хүргүүллээ. 

 

Түүнчлэн Хууль, Улсын Их Хурлын  бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн хянаж УИХ-д өргөн мэдүүлэх нийт  63 зөвшөөрлийг олгосон.

 

Хоёр. Хууль,  Улсын  Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх  үйл ажиллагааны талаар:

 

Засгийн газрын 2004-2008 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тус яамнаас хэрэгжүүлэхээр 142 арга хэмжээ тусгагдсан бөгөөд үүнээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын толгойлж болон дангаар хэрэгжүүлэх 91 арга хэмжээ байгаа болно. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй арга хэмжээний төлөвлөгөөг Сайдын 2006 оны 68 дугаар тушаалаар баталж яамны газар, хэлтэс  болон харьяа агентлаг, байгууллагуудад хамаарах заалтуудыг хариуцуулсан бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт 79.0 хувьтай байна.

                Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тус яам дангаар болон бусад байгууллагатай хамтран 25 хууль боловсруулж батлуулахаар тусгагдсанаас 4 хууль батлагдаж 5 хуулийг УИХ-аар, 4 хуулийг ЗГХ-аар хэлэлцүүлж, 2 хуулийн хугацаа болоогүй байгаа болно. Гүйцэтгэл 76.6 хувьтай байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тус яам болон харьяа байгууллагуудаас 2006 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан 11 арга хэмжээний биелэлтийг ханган ажилласан бөгөөд биелэлт 90.0 хувьтай байна.

Тайлангийн хугацаанд УИХ-ын нэг тогтоолын 2 заалт, Засгийн газрын 10 тогтоолын 12 заалт,  Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 29 заалтыг тус тус  хяналтанд авч биелэлтийг хангаж ажилласан бөгөөд биелэлт 84.4 хувьтай байна.

Хуульч сонгон шалгаруулах тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай  холбоотойгоор холбогдох дүрэм, журам, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан батлуулсан. Үүнд:  “Хуульчдаас  сонгон  шалгаруулах  ажлыг  эрхлэн гүйцэтгэх  орон  тооны бус зөвлөлийн ажиллах журам”, “Сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам”,  “Хуульчдын сонгон шалгаруулалт явуулах журам”, “Хуульчийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устгагдсан, ашиглагдах боломжгүй болгосон тохиолдолд гэрчилгээг дахин олгох журам”-ууд болон Орон тооны бус  зөвлөлийн 2007 оны ажлын төлөвлөгөөг тус тус боловсруулан батлуулсан.

2007 оны хуульчийн сонгон шалгаруулалтын шалгалт авах  тухай товыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  зарлан, шалгалтын бэлтгэл ажлыг  ханган, шалгалтын  хорооны бүрэлдэхүүнийг томилуулан, шалгалтыг амжилттай зохион байгуулсан. 

Гэрчилгээ солих ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд 2004, 2005,  2006 оны сонгон шалгаруулалтад  тэнцсэн  5300  гаруй, Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуулийг дагаж мөрдөх  журмын  тухай  Монгол Улсын хуулийн дагуу 1383 нийт  6611  хүнд  гэрчилгээ  олгогдохоос 3500 гаруй хүнд шинэ гэрчилгээ олгогдоод байна. 

“Эрх зүйн бакалаврын боловсролын стандарт”-ыг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Эрх зүйн  бакалаврын  боловсролын  стандартын хэвлэлтийн ажилд анхаарал хандуулан СХЗҮТ-ийн хэвлэлийн цехтэй  тохиролцон 25 ширхэгийг Дэлхийн банкны “Шүүх эрх зүйн шинэчлэлт” төслийн санхүүжилтээр хэвлүүлэхээр шийдвэрлүүлэв.

 

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, тайлан бичих заавар, эрх зүйн ажлын мэдээний маяг, Хууль зүйн хэлтсийн ажлыг үнэлж дүгнэх журам”, ”Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”,  “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам” /өөрчлөлт оруулах тухай/, “Шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ үнэ төлбөргүй олгох тухай”, “Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам”,  ”Хилчин” бөхийн клубыг “Хилчин” биеийн тамир спорт хороо болгон өргөтгөн зохион байгуулах тухай”, ”Баривчлах, цагдан хорих байрны дотоод журмыг шинэчлэн батлах тухай”, “Гадаадад суралцагсдыг сонгон шалгаруулах журам батлах тухай”, ”Журам батлах тухай”/Мэдээллийн нэгдсэн сүлжээ болон толгой комьпютерийг ашиглах, түүний нууцыг хадгалах, хамгаалах, мэдээлэл солилцох журам/, ”Дархан хил хөтөлбөрийг батлах тухай”, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай”, ”Иргэний бүртгэлийн улсын үзлэг явуулах тухай” /Иргэний бүртгэлийн улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Ажлын удирдамжийн хамт/, ”Үнэ шинэчлэн тогтоох тухай”/Иргэний үнэмлэхний үнэ/”Гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай” , ”Ажлын хэсэг байгуулах тухай” /Төр, сүм хийдийн харилцааны хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудалтай холбогдуулан судалгаа хийх, санал боловсруулах үүрэг бүхий/, ”Тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхний загвар батлах тухай”, ”Ажлын хэсэг байгуулах тухай”/Хууль сахиулах салбарын шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, хөгжлийн стратеги боловсруулах/ зэрэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 65 тушаалын төсөл боловсруулж батлуулсан байна.

Улсын бүртгэл, зөвшөөрлийн талаар:

 

Төрийн бус байгууллага 897, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 64, шашны 51 хэвлэл мэдээллийн хэрэгсэл  151 /72 сэтгүүл,  10 студи, телевиз, 69 сонин/ буюу нийт 1163 байгууллагыг улсын нэгдсэн бүртгэлд тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар /Төр, сүм хийдийн харилцааны хууль тогтоомж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлаар судалгаа хийх, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан/-ыг хэрэгжүүлэх хүрээнд гадаадын экспертүүдийг оролцуулсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Улсын нэгдсэн бүртгэл хөтлөх маягтын дагуу зориулалтын дэвтэр хөтөлж, гэрчилгээгээ хүлээн авсан удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн гарын үсгийг зуруулан баримтжуулж байна.Үүний зэрэгцээ улсын бүртгэлд бүртгэгдсэн 6800 гаруй байгууллагыг цахим санд оруулах ажлыг бүрэн хийж дуусгав.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Өмгөөллийн тухай хууль (2002 оны)-ийг тус тус мөрдөхөөс өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан 328 хүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож,  төрийн албанд шилжсэн 4,  албанаас чөлөөлөгдсөн 2 хүний эрхийг түдгэлзүүлж, өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн 1  хүний зөвшөөрлийг хүчингүй богов.

Мөн нотариатчийн мэргэшлийн шалгаруулалтын шалгалтад тэнцсэн аймаг, нийслэлийн 51 хүнд, нотариатчийн тамга, баталгааны зарим тусгай тэмдгээ хулгайд алдсан 1 нотариатчийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ олгов.

Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгаруулалтад тэнцсэн 24 иргэдэд тусгай зөвшөөрөл олгох тушаал гаргуулан, гэрчилгээг хэвлүүлж, олгоод байна.

                    Мөн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай 4 зөвшөөрлийг сунгасан.

Тамга, тэмдэг үйлдвэрлэх болон тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажиллагааны хүрээнд хүсэлт гаргасан 3 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгож, 4 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийн хугацааг сунгав.

 

Эрх зүйн  сурталчилгааны талаар:

 

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах чиглэлээр:Тайлант хугацаанд яамны 2007 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, “2007 онд хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах төлөвлөгөө”, зарим төрийн бус байгууллагатай хууль тогтоосмжийг хамтран сурталчлах Удирдамжийн үндсэн дээр дараахь ажлыг зохион байгууллаа.Үүнд:

-Иргэдэд хууль сурталчлах “Хуулийн цаг” нэвтрүүлгийг телесериал хэлбэртэйгээр тус бүр 20 минутын үргэлжлэлтэй 96 цуврал, давтамжтайгаар 192 цувралыг бэлтгэх ажлыг зохион байгуулж, ТВ-9 телевизээр

-ГТХАН-ийн “Хуульчдын сургалт ба давтан сургалт”, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр” төсөлтэй хамтран бэлтгэдэг энэхүү нэвтрүүлгийг Иргэний, Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Татварын, Хөдөлмөрийн зэрэг нийтлэг ач холбогдолтой 19 хуулиас бэлтгэж, Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн 22.00 цагаас дараа өдрийн “Өглөө” хөтөлбөрийн давтамжтайгаар

-Өнгөрсөн оноос “ТМ” /Танин мэдэхүй / телевизтэй долоо хоног бүр хамтран зохион байгуулж ирсэн “Асуувал хариулья” телевизийн шууд нэвтрүүлэг /студэд шууд утас ажилладаг/-ийг үргэлжлүүлэн банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, хүний эрхийг хамгаалах түүний дотор хүн наймаалцах, хүчирхийлэлтэй тэмцэх, авилга,  хөдөлмөрийн хууль тогтоомжийн асуудлаар нийтдээ 24,  давтамжтайгаар 48 удаагийн нэвтрүүлгийг тус яамны харьяа агентлагийн болоод Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Авилгатай тэмцэх газар, Хүйсийн тэгш эрхийн төв, Хөдөлмөрийн эрх зүй судлаачдын холбоо зэрэг төрийн болоод төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд, асуудал хариуцсан нэгжийн дарга нар оролцсон.

                Нэвтрүүлгийн үеэр иргэд уг нэвтрүүлэгт оролцогчдоос шууд утсанд хандан сурталчилж буй хууль тогтоомжтой холбогдуулан 130 гаруй асуулт асууж, хариулт авсан.

-”Шинэ товчоо” радио нэвтрүүлгийг эхний хагас жилд Эрүүгийн хуулийн Тусгай ангиас шүүхийн практикт тулгуурлан, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг зохиомжит хэлбэрээр бэлтгэн сар бүрийн 3 дахь долоо хоногийн Ням гарагийн 13.20 цагаас, Даваа гарагийн 13.40 цагийн давтамжтайгаар 12 удаа, төлбөргүй 24 удаагийн давтамжтайгаар олон нийтэд хүргэлээ.

                Дээрх нэвтрүүлгийг ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр тус сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол Академи”-тай хамтран тогтмол зохион байгууллаа.

Мөн Монголын олон нийтийн радиогийн улс төр, хууль зүйн “Соёмбо”  нэвтрүүлгийн нэр дээр хот, хөдөөгийн иргэдээс ирүүлсэн 18 захидал /хууль зүйн асуулт бүхий/- ын хариуд хууль зүйн үндэслэлтэй хариулт өгүүлэх ажлыг зохион байгуулав.

Хууль тогтоомжийг олон нийтэд мэдээллийн хэрэгслээр буюу телевиз, радиогоор сурталчлахын зэрэгцээ иргэдэд хүрч сурталчлах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын идэвхтэй оролцоотойгоор зохион байгуулж байна.

                Тухайлбал, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ, “Хөдөлмөрийн эрх зүй судлаачдын холбоо”/ТББ/-той хамтран баталсан Удирдамжийн дагуу энэ оны 3 дугаар сараас олон ажиллагсадтай томоохон аж ахуйн нэгжийн ажилчин, ажилтнуудад хөдөлмөр, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг сар бүр зохион байгуулсан.

Удирдамжийн хүрээнд тухайн байгууллагын ажиллагсдад тус бүр 3 цагийн хичээл зааж, эрх зүйн мэдлэгийг бататгах үүднээс тодорхой сэдвийн хүрээнд тэмцээн зохион байгуулав. Үүний зэрэгцээ 3-12 сарын хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Дулааны цахилгаан станц”  төрийн өмчит ХК /ТЭЦ-4/,  Сүхбаатар дүүрэгт байрлах “Эрүүл мэндийн төв”, Чингэлтэй дүүрэгт байрлах  “М-Си-Эс Кока Кола” ХХК, Налайх дүүрэгт байрлах “Эрүүл мэндийн төв” зэрэг нийт 9 байгууллага, аж ахуйн нэгжид  дээрх арга хэмжээг тус тус зохион байгуулаад байна.

 

Эрх зүйн албан бус сургалтын талаар:

 

“Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийг боловсруулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулан, хүний эрхийг хангах ажлын хүрээнд “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, журмыг батлах тухай”, салбар зөвлөлийн үлгэрчилсэн журам зэргийг боловсруулан Сайдын тушаалын төслийг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, аймаг, нийслэл, дүүргийн Зас даргын тамгын газарт хүргүүлэн, хэрэгжилтийг нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2007-2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

 

Яамдын хуулийн зөвлөх, харьяа агентлагуудын сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтнууд ,Нийслэлийн хороодын Засаг дарга нарт зориулсан сургалт зохион байгуулсан. Мөн Швед улсын “Шведийн институт” байгууллагатай хамтран “Тэгш эрхийг хангах цогц бодлого” сургалт-семинарт 60 байгууллага 110 хүн оролцсон бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар Швед, Монголын илтгэгчид илтгэл тавьж, илтгэлүүдийг эмхтгэн “Тэгш эрхийг хангах цогц бодлого” гарын авлага бэлтгэн тараасан. Мөн хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэдэд  Эрх зүйн сургалт, сурталчилгааны нээлттэй өдөрлөг зохион байгуулсан, тус өдөрлөгт нийт 90 гаруй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, 150 гаруй эрх зүйн актаар лавлагаа өгч, 1000 нугалбар хуудас түгээв.

 

Эрх зүйн албан бус сургалтын сурах бичиг “Эрх зүйн хөтөч”, “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл, зааврыг Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан ажилтнуудад өгч, ээлжит сургалт-семинар явуулав.

 

Мөн Нээлттэй Нийгэм Форумтай хамтран  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан “Иргэдийн эрх зүйн хөтөч” гарын авлагыг эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтнуудад зориулан “Эрх зүйн хөтөч-арга зүй” гарын авлагын хамт гарган. 

Энэхүү ном “Street law” номын аргачлалын дагуу хийгдсэн ба Монголын эрх зүйн тухайн салбарын 20 гаруй багш, шинжээчид боловсруулсан юм. Уг сурах бичгүүдийг аймаг, 9 дүүрэг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, 338 сум, 133 хороо, 20  төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлэв.

 

Тус яамны “Эрх зүйн сургалт, сурталчилгааны танхим”-д харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран иргэдэд зориулсан сургалтыг чиглэл тус бүрээр нь 4 удаа зохион байгуулав.

 

Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх талаар:

Хууль тогтоомжийн санд 99 /Үүнээс бие даасан 12 / хууль, Улсын Их Хурлын тогтоол 82, УИХ-ын даргын захирамж-1,  Засгийн газрын тогтоол 303, Ерөнхийлөгчийн зарлиг 36, Ерөнхий сайдын захирамж  19, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр /11/, нийт  576   эрх зүйн акт хүлээн авч зохих журмын дагуу хөтлөн санг баяжуулсан

Хууль тогтоомжийн нэгдсэн ангилагчийн дагуу 385 эрх зүйн актад ерөнхий индекс тавьж  419 карт хөтлөн картын санг бүрдүүллээ.

               

Аппаратын 335 /давхардсан тоогоор/ ажилтанд 1005 эрх зүйн актаар өдөр тутмын лавлагаа өгөгдсөн бөгөөд яамны дотоод сүлжээгээр дамжуулан шинээр ирсэн актуудыг ирсэн даруйд /34 удаа/  нэрээр нь товч мэдээлэл тогтмол гаргасан.

 

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд  нийтдээ бие даасан хууль 22, Хуулийн нэмэлт өөрчлөлт 50, УИХ тогтоол 76, Засгийн газрын тогтоол 290, Ерөнхийлөгчийн зарлиг 10, Үндсэн хуулийн цэцийн тогтоол 8, Дээд шүүхийн тайлбар 8, Сайд,  агентлагийн дарга нарын нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон  тушаал 139, нийт 603 эрх зүйн акт нэмэгдэж ороод байна.

Дархан хот, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн 2 ажилтан, ГИХАЭА, ХЭК-ийн сан хариуцсан ажилтанд хууль  тогтоомжийн үндэсний сан, түүний бүрдүүлэлтийн талаар арга зүйн зөвлөгөө өгсөн.

 

Гурав. Төрийн захиргааны манлайлал, үйл ажиллагааны

төлөвлөлт болон тэдгээрийн хэрэгжилт, шийдвэрийн

биелэлтийг зохион байгуулах, зохицуулах талаар

 

Авилгалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд үндэсний зөвлөлийн Хууль зүй, дотоод хэргийн яамны салбар зөвлөлийн Авлигатай тэмцэх орон тооны бус зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, 2007 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулж, 2007 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг нь зохион байгуулан, тогтмолжуулж байна.

Сайдын зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулан, шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

                Яамны “Хүний нөөцийн төлөвлөлт” баримт бичгийг хүний нөөцийн менежмент, хүний нөөцийн нийлүүлэлт, үр дүн-үйл ажиллагаа зэргийг 2008-2012 оныг хүртэл 4 жилээр төлөвлөсөн. “Яамны баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоодын хяналтыг зохион байгуулах журам”, Үндэсний архивын газарт “Хүний нөөцийн бодлогын төлөвлөлт” баримт бичгийг тус тус шинэчлэн боловсруулан хэрэгжүүлж байна.

                Яамны аппарат болон түүний харьяа агентлаг, байгууллага, албадад ажиллаж буй хуульчид болон төрийн албан хаагч, ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэшүүлэх гэсэн 2 үндсэн чиглэлээр мэдээлэл боловсруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

Боловсон хүчнийг шилж сонгох, томилох асуудлаар удирдлагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Яамны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Загвар, Зааврыг батлах тухай” 2004 оны 35 дугаар тогтоолын дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, бусад газруудын болон нийт албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг нийтлэг нэг загварт оруулан нэг бүрчлэн хянаж, батлуулан мөрдөж эхлээд байна.

Яамны аппаратаас Төрийн албаны зөвлөлтэй харилцах, яамны төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг хариуцан зохион байгуулах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих хүрээнд: 2007 онд яам, агентлагийн сул байгаа  4 орон тооны захиалгыг нэгтгэх,  4 удирдах албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтад оруулахаар Төрийн албаны зөвлөлд дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар санал, дүгнэлтийг албан бичгээр ирүүлсэн. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн сонгон шалгаруулсан дүнг ЗГХЭГ-т албан бичгээр хүргүүлсэн ба томилсон Засгийн газрын тогтоол гарсан. 

Яамны аппаратаас Төрийн албаны зөвлөлтэй харилцах, яамны төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдлыг хүлээн авч, магадлан шалгах комисс томилуулан шалгах, зохион байгуулах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавин, 20 хүний зэрэг дэв олгуулах асуудлыг шийдвэрлүүлэв.

Тус яамны албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  албан хаагчдад хоолны мөнгө, орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор18 албан хаагчид 220 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгуулах, ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрахаар болсон 5 албан хаагчид 244992 төгрөгийн тусламж олгуулах, 2 албан хаагчид орон сууц олгох, Шинээр гэр бүл болсонтой нь холбогдуулан 1 албан хаагчид 399990 төгрөгийн тусламж, мөн албан хаагчийн гэр бүлийн гишүүн, төрөл садан, тус яаманд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх зэрэг шалтгааны улмаас 9 албан хаагчид 1.263.572 төгрөгийн буцалтгүй тусламж олгох асуудлуудыг тус тус шийдвэрлүүлсэн.

Тайлант хугацаанд нийт 344 хүн шагнагдсан. Үүнээс “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 50 хүн, яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 56 хүн, “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 7 хүн, “Цагдаагийн алдар” 10 хүн, “Хилчний алдар I-дүгээр зэргийн медаль”-аар 4 хүн, “Хилчний алдар II-дугаар зэргийн медаль”-аар 35 хүн, “Хилчний алдар III-дүгээр зэргийн медаль”-аар 182 хүнийг тус тус шагнуулах асуудлыг боловсруулж шийдвэрлүүлсэн.    

Яам болон салбарын хэмжээд нийт 178 хүнийг Төрийн дээд одон, медальд өргөн мэдүүлсэн. Үүнээс салбарын хэмжээнд нийт 47 хүн төрийн дээд одон, медалиар шагнагдсан байна.

Яамны “Сарын шилдэг ажилтан шалгаруулах” журмын төслийг хүрээнд Удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар аппаратын албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг батлуулж, амралтыг биеэр эдлүүлэх арга хэмжээ авсан.

Тайлангийн хугацаанд нийт 1619 албан бичиг бусад байгууллагаас ирснээс хариутай албан бичигт картаар хяналт тавьж  ажилласнаас хагацаа хэтрүүлсэн 81 үлдэгдэл 53 бичиг байна. Үүнийг нэгж тус бүрээр харуулбал:

 

¹

Нэгжийн нэр

Нийт ирсэн бичгийн тоо

Хугацаандаа шийдвэрлэсэн

Хугацаа хэтрүүлсэн

Хугацаа болоогүй

1.        

Төрийн захиргааны удирдлагын газар

107

104

-

3

2.        

Хууль зүйн бодлогын газар

880

859

32

21

3.        

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

322

299

27

23

4.        

Мэдээлэл, хяналт-шин-жилгээ, үнэлгээний газар

57

57

5